Би чиний төлөө будран орох
цасан ширхэг байхыг хүсдэг
Алган дээр чинь буучхаад хайлах байсан ч хамаагүй
Чиний зүрхэнд би хайр байхыг хүсдэг
Эхэлсэн шигээ
Ганцхан чиний төлөө чиний үгэнд
шингэсэн санаашрал байхыг хүсдэг
Чиний бодол дунд дундаршгүй
дурсамж болоод
Чиний зүрхэнд би хайр байхыг хүсдэг
Эхэлсэн шигээ
Чиний дэргэд буй хаялах цасан болоод
Харцны чинь өмнө гэрэлтэх сэн
Чиний зүрхэнд би хайр байхыг хүсдэг
Эхэлсэн шигээ дуусахгүй л байх сан