Хажуу өрөөний гэрэл
Гэнэтхэн гийн асах шиг
Асах тэр гэрлийг даган
Сэтгэл минь гэрэлтэх шиг
Гэрэл гэгээн дундаас чи минь
Над руугаа тэмүүлэх шиг
Гэгэлзэх бодлын эхэнд
Чамайгаа би санах шиг
Зуун жил цонхны чинь доор
Чамайгаа би хүлээвэл
Хожмын нэг л өдөр
Чи минь наддаа ирэх үү
Зуун жил цонхны чинь доор
Чамайгаа би хүлээвэл
Хожмын нэг л өдөр
Чи минь наддаа ирэх үү
Хажуу өрөөний цэцэг зөөлөн
Инээмсэглэх шиг
Хажуугаар минь чи намуухан
Намуухан алхах шиг
Цонхоор үлээх салхинд хөшиг чинь бүжиглэх шиг
Бүжиглэх хөшгийг даган сэтгэл минь гэгэлзэх шиг
Зуун жил цонхны чинь доор
Чамайгаа би хүлээвэл
Хожмын нэг л өдөр
Чи минь наддаа ирэх үү
Зуун жил цонхны чинь доор
Чамайгаа би хүлээвэл
Хожмын нэг л өдөр
Чи минь наддаа ирэх үү
Анх чамайг харсан минь
Аз жаргалын тасалбар байсан
Гэгээн хайрын галт тэрэг
Гэрт минь хүргэхээр холыг зорьсон
Анх чамайг харсан минь
Аз жаргалын тасалбар байсан
Гэгээн хайрын галт тэрэг
Гэрт минь хүргэхээр холыг зорьсон
Зуун жил цонхны чинь доор
Чамайгаа би хүлээвэл
Хожмын нэг л өдөр
Чи минь наддаа ирэх үү
Зуун жил цонхны чинь доор
Чамайгаа би хүлээвэл
Хожмын нэг л өдөр
Чи минь наддаа ирэх үү