Дуу дуулаад байж байх дулаахан таатай
Давалгаан дээгүүр дарвуулт завьтай зурагаа
Татуулна хайртай охины амны үнэр үнэхээр гаатай
Чамаас бусад асуудлууд надад ядаргаатай
Түргэний тэрэгтэй хотын бөглөрөө
Шалаар нэг хийсэн бидний хайр хөглөрнө
Хайр байхад өөр бусад зүйлсүүд бидэнд хэрэгтэй
Тийм биздээ амьдрал гэдэг будагтай зураачаа
Холион бантан зугаа цэнгэл
Дурлалд шатна дуртай зүгтээ
Долоон өдрийн туршид бүжиглэнэ ганцхан чамтай
Хайрт минь чамайг хайрт минь гэж дуудаж болох уу?
Хамт байхгүй цаг хугацаанд хайр чинь хэвээр байна уу?
Хариулах харц чинь энэ бүгдийг үнэн гэв үү?
Өнгөрсөн бүх хугацаанд надад чамаас өөр сонин зүйл байсангүй
Нээх сонин надаас чи огт ялгаагүй
Уул нь би энэ бүгдийг ингэж төгсөнө гэж огт бодоогүй
Бидний дундах уур амьсгалыг чи лав анзаарсан байлгүй
Шав шар тэнгэр дээр үүл нь цанхэр
Дүүрэн цэцэг дундуур дүүлэн ниснэ
Сайхан агаарт сэтгэл сэргэнэ
Санаа бодлоор хайснаа олж авсан
Нүдэнд хоосон үзэгдэнэ дүр чинь
Нүдээ аних бүрдээ дэргэд чинь
Таалагдаж байна
Хайрт минь чамайг хайрт минь гэж дуудаж болох уу?
Хамт байхгүй цаг хугацаанд хайр чинь хэвээр байна уу?
Хариулах харц чинь энэ бүгдийг үнэн гэв үү?