No Name
Уучлаарай ээжээ хүү чинь хулигаан
Угсруулаад тамхины цог унагаана
Уралдацгаана талхны зах зулгаана
Улаанбаатар тарианы зүү фольга
Асуудал нэмдэг энэ зүүд биш ганцаардал
Асуултын тэмдэг тэнцүү галзуурал
Өөртэйгөө ам зөрөөд л
Ганц нэг шүлэгний ёроол
Гал тамхи соруул
Үнэхээр хайртай юм бол харуул
Халамцуу ирэхэд минь оруул
Эсвэл хацар дээр үнсээд явуул
Найз нар минь намайг сайн хүн байсан гэвэл худлаа
Шаасан дандаа ханатлаа
Жоохон амьдарчихаад би унтлаа
Явахдаа гэрлээ унтраа
Харин ирэхдээ заавал залга
Хүнд хэрэгтэй юм надад алга
Өөрийгөөл гэмтээх гарын авлага
Өөр хэнч мэдээгүй би арын алба
Мансуураад шаналах
Бачуураад чарлах
Гашуунаас нь амтлах
Би бол залуу нас гэдэг нэртэй хамтлаг
Ялах ялагдах ялгаагүй гэдгийг
Ядрах үедээ ялгах 113 бол лавлах
Өнөөдөр бурхан ивээж
Өлөгчингүүдийн өгзөг нь гэгээрч
Өвчний прокат салтааг нь эдгээнэ гэж
Нар сар эргэж
Нандиа салтаагаа дэлгэж
Ялгадсаа энд тэнд гээж
Өмхийрлөө шдээ дэлхий ээж
Ярилцъя хамуудаа сэтгэлээ нээж
Одоо бол миний ээлж
Оршуулгын зардал дээр хоншоор дутсан
Олон олон ардын баатрууд хорвоогоос буцсан
Салсан харилцаа ядрах хоногууд
Садар хорвоо дээр чинь би дасаад удсан
Сайхан дурсамжуудаал аягалсаар байгаад
Хурдхан шиг тасраад унаж юмсан пизда
Паррадах эсвэл шантрах үед
Бараадах зүс таних хүмүүс
Архидах шалтаг алдах бүрд
Претка цус тамхи нулимс
Бодисын гуниг бид хоёрын хаягдсан тав хоног
Гудасны завсар утасны дэвтэр дээрээс арилсан тэр охин
Амласандаа хүрээгүй
Ээжийн үглэх эрүүлжүүлэх иргэний үнэмлэх үр хөндүүлэх
Миний эх орон
Хагацал хурдан харамсал ард нь
Бүгд нэг хором
Баярлаж гомдоод мансуурч согтоод
Салаад явахаар минь
Та нар хэзээч битгий миний араас
Худлаа битгий санаа зовоорой заюу